Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж магадгүй нь

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлаж магадгүй нь. Хуралдаанаар “Чингис бонд”-оос зээл хүсээд буй төслүүдийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн бололтой. 888 төслийн 570 гаруйг нь жижиг, дунд үйлдвэрийн сангаас санхүүжүүлэх чиг гарсан. Эдгээр төслүүд гурван саяас хоёр тэрбум хүртэл санхүүжилт хүсээд байгаа юм. Өнөөдрийн засгийн хурлаар энэ төслүүдийн санхүүжилтын асуудлыг шийднэ гэж албаны эх сурвалж хэлж байна. Гэхдээ төсөл бүрийг биш, аль ашигтай, хэрэгтэй гэсэн төслүүдийг дэмжих чигийг засгаас барьж байгаа гэнэ. 

Ц.Билиг

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын зөвлөл эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр хуралдана

Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хуралдаанаа энэ сарын 24-ний өдөр эхлүүлсэн ч эдийн засгийг идэвхижүүлэх чиглэлээр УИХ-аас тогтоол гаргасантай уялдан, макро эдийн засгийн төлөвт гарах өөрчлөлтүүдийг үнэлэх, мөнгөний үзүүлэлтийн тооцоог шинэчлэх шаардлага үүсч, түр хугацаагаар хуралдаанаа хойшлуулаад байгаа. УИХ-аас 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 34 дүгээр тогтоол баталсны дагуу Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, санхүү эдийн засгийн эрсдлийг бууруулах хүрээнд Засгийн газар болон холбогдох байгууллагаас авах арга хэмжээний үр дүнд макро эдийн засагт энэ онд ямар өөрчлөлт гарах талаар шинэчилсэн тооцоог Мөнгөний бодлогын зөвлөлөөр хэлэлцэж, түүний үндсэн дээр бодлогын шийдвэр гаргах юм байна. Зөвлөл лхагва гаригаас үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Норовын намтар жүжиг”, “Black box” театрынхан “Гэгээн муза”-гийн цомыг түүлээ

“Гэгээн Муза” өчигдөр болж театрын урлагийн шилдэгүүд шалгарлаа. Драм жүжгийн төрөлд шилдэг хөгжмийн зохиолчоор  “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу н.Одбаяр,  шилдэг эрэгтэй туслах дүрд УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар шалгарчээ. ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлийн нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч” шагналыг “Наташагийн мөрөөдөл” жүжгээр УДЭТ-ын залуу жүжигчин н.Одонтуяа гардсан байна. нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчинээр Black Box театрын “Солиорол” жүжгээр Л.Эрдэнэ-Очир, шилдэг эрэгтэй гол дүрээр Black Box театрын “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгээр Г.Мөнхжаргал, шилдэг зохиолчоор “Тэнгэрийн аялгуу” Б.Галаарид,  шилдэг тайзны зураачаар “Black Box” театрын “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгээр С.Мягмар, шилдэг найруулагчаар  “Тэнгэрийн аялгуу” жүжгээр Д.Сангибат “Гэгээн муза” гардлаа. Дуулалт жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй туслах дүрд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгийн Алтанболдын дүрээр Б.Ууганбаатар, шилдэг хөгжмийн зохиолчид ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” Х.Дорноо, шилдэг эмэгтэй туслах дүрд “ Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”-ийн өрлөг эхийн дүрээр Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, шилдэг эрэгтэй гол дүрд Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Данжаадын дүрээр А.Одсүрэн, шилдэг зохиолчид  Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгээр С.Баярсайхан

-Шилдэг эмэгтэй гол дүр – Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Ялгуунгоогийн дүрээр жүжигчин н.Ариунчимэг, шилдэг найруулагчид  ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” найруулагч Г.Навчинхуар шалгарч  “Гэгээм муза”-гийн эзэд болсон юм. Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй туслах дүрд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин Болортуяа, шилдэг тайзны зураачид Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн зураач Ё.Гантулга, шилдэг хөгжмийн зохиолчид Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал, шилдэг эрэгтэй туслах дүрд  УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” жүжгийн өвөөгийн дүрээр Б.Отгонбат,  шилдэг эрэгтэй гол дүрд УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” жүжгийн дүрээр А.Чингүүн, шилдэг эмэгтэй гол дүрд Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл, шилдэг найруулагчид УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” жүжгээр Ч.Түвшин шалгарч театрын шилдгүүдэд багтлаа. 

Categories
мэдээ нийгэм

Машинаа ачуулбал аль компани руу хандах вэ?

Categories
мэдээ нийгэм

Барилгын ажлын үеэр цогцос олджээ

Баянзүрх дүүргийн XIII дугаар хороолол дахь “Петровис”-ын шатахуун түгээх станцын ойролцоогоос эрэгтэй хүний цогцос олджээ. Тухайн хэсэгт газар шорооны ажил хийж байх үеэр цогцсыг олсон байна. Цогцосыг жил гаруйн өмнө булсан бололтой гэсэн таамаг байна. Энэ хэсэгт барилгын ажил явуулж байсан болохоор газарт булсан цогцосны толгой, гавлын орчимд ихээхэн гэмтсэн байжээ.  Хэргийн газрын үзлэг хийж байгаа болохоор илүү мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийг хөгжүүлэх саналыг 11-11 төв сонсоно

 “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл 7 хоног бүрийн даваа гаригт мэдээлэл хийхээр төлөвлөсөн. Ерөнхий сайдын ахалсан энэ зөвлөл 30 гишүүнтэй, 18 нь хувийн хэвшил, бизнесийн салбарын хүмүүс ажиллаж байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.
Зөвлөл долоо хоногийн мягмар, пүрэв гаригт хуралдаж, шинэ санаа, төлөвлөгөө хэлэлцэж, шинэ зөвлөмжийг Засгийн газар, Ерөнхий сайдад өргөн барина. Монгол Улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Үүнийг хэрхэн 20 тэрбум доллар болгох вэ гэдэгт, ялангуяа, өмчийн эрх, татварын асуудалд зөвлөл анхаарч ажиллана гэлээ. Энэ асуудлаар шинэ санаа, санаачилгыг Засгийн газрын “11 11” төв нээлттэй сонсч эхэлсэн, бизнесийн холбоодоор дамжуулан гишүүдээсээ санал цуглуулж, боловсруулж байна. Ирэх долоо хоногт шинэ мэдээлэл хүргэх болно гэж Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.
Энэ хурлын  үеэр өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн цементийн шинэ үйлдвэр болон манай улсын цементийн хэрэглээний талаар танилцуулга хийлээ.
Тус үйлдвэр нь жилд нэг сая тн цемент үйлдвэрлэнэ, энэ нь манай улсын нийт хэрэгцээний 50 хувьтай тэнцэж байна. Импортоор авдаг 80 сая долларын цементийн хэрэглээгээ дотооддоо хангаж чадахаар болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Сүүний үйлдвэрлэлд 13 тэрбум төгрөгийн зээл олгохоор болжээ

Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”  уулзалтад ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Б.Цогтгэрэл нар оролцож, тус салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа.
Мал аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр 2014 онд төсвийн хөрөнгөөр нийт 19.9 тэрбум төгрөгөөр 24 удаагийн тендер болон төсөл сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 83 хувь нь гэрээ байгуулж, хэрэгжилтийн шатандаа, 17 хувь нь үнэлгээ хийх, гэрээ байгуулах шатандаа явж байна гэж дэд сайд Ц.Туваан мэдээллээ.  Сүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 27.7 сая ам.долларыг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу ашиг шим ихтэй сүүний чиглэлийн үхэр импортлон нутагшуулах зорилгоор  төсөл сонгон шалгаруулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 13.4 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарчээ.  Эдгээр төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ойролцоо сүүний чиглэлийн 300 үнээтэй 25 эрчимжсэн ферм байгуулж, нийслэлийн сүүний хангамжийн асуудлыг шийдэх юм. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 24 аж ахуйн нэгжид 38 тэрбум 130 сая төгрөгийн зээл олгожээ. Зээл авсан аж ахуйн нэгжээс 14 нь махны чиглэлийн үхрийн аж ахуй, 3 нь махны чиглэлийн хонины аж ахуй, 4 нь гахайн аж ахуй, 3 нь тахианы аж ахуй эрхэлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15.0 сая мал төллөж, 14.8 сая төл бойжиж, төл бойжилтын хувь 98.9 хувьтай байна гэж дэд сайд мэдээллээ.
Энэ онд 304.5 мянган га талбайд улаан буудай, 15.5 мянган га талбайд төмс, хүнсний ногоо 8.3 мянган га талбайд, малын тэжээл 10.3 мянган га талбайд, тосны ургамал 24.1 мянган га талбайд, нийт 373.5 мянган га талбайд тариалалт хийнэ. Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан борлуулах импортын үрийн буудайн үнийг 880.0-830.0 мянган төгрөгөөр дотоодын үрийн үнийг 680.0 мянган төгрөгөөр тогтоож, 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, намрын ургацаас нөхөн бүрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 144.3 мянган га талбайд үр тариа, 3.7 мянган га талбайд төмс, 2.0 мянган га талбайд хүнсний ногоо, 18.8 мянган га талбайд тосны ургамал тариалаад байна. Тариалалтад зориулан 552 аж ахуйн нэгж, иргэнд 2.39 мянган тонн шатахуун, 220 аж ахуйн нэгж, иргэнд 8.2 мянган тонн улаанбуудайн үр, 245 аж ахуйн нэгж, иргэнд 7.9 тонн ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгоод байна.
Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийн 587 нь буюу 66 хувь нь ҮХААЯ-тай шууд холбоотой гэж дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ. Ноос, ноолуур, оёдлын салбар, хүлэмжийн аж ахуй, сүүний чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүдийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа.  Ноолуурын салбарт 33 төслийг 33.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжилтийн үе шатандаа явж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй байна

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас  орон нутгийн төсвийн ил тод байдлыг  хоёр дахь удаагаа үнэлсэн судалгааны тайланг мэдээлэхээр хэвлэлийн хурал хийв. Орон нутгийн төсвийн нийт зарлага 2013 онд 1.8 орчим их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьд хүрч, өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин өсчээ. “Жил бүр ийнхүү өсөн нэмэгдэж буй төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,  төсөв захиран зарцуулагчдын хариуцлагыг дээшлүүлэхэд орон  нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах нь нэн чухал үүрэгтэй” гэж тэд үзэж байна. 

2013 оны 10 дугаар сараас 2014 оны хоёрдугаар  сар хүртэл дөрвөн сарын хугацаанд 2013 оны орон нутгийн төсвийн үйл явц, батлагдсан төсөв болон төсвийн холбогдолтой гарсан шийдвэр, баримт бичгүүдийн ил тод байдлыг үнэлжээ. “Судалгааны дүн орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг харууллаа” гэж Нээлттэй нийгэм форумынхан дүгнэж байна. Аймаг, нийслэлийн дундаж оноо 36 буюу нийт авбал зохих онооны дөнгөж гуравны нэгд хүрч байна. 2011 оны судалгаагаар энэ оноо 35 байсан юм. Энэ нь төсвийн ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн захиргааны байгууллагуудын анхаарлын төвд ороогүй байгааг харуулж байна. Төсвийн явцын талаар иргэдэд мэдээлэл өгдөггүй, хаалттай учраас санал бодлоо илэрхийлэх, тусгах ямар ч боломжгүй байсныг олж тогтоожээ. Нийслэл Улаанбаатар хот дангаараа харьцангуй өндөр оноо авсан нь газар зүйн хувьд алслагдсан аймгуудтай харьцуулахад илүү таатай нөхцлийн илрэл болохоос биш, төсвөө иргэддээ илүү нээлттэй байлгадаг гэсэн үг биш аж.
2011 оны  судалгаанаас хойш хоёр жилийн хугацаанд төсвийн эрх зүйн зохицуулалт үндсээрээ шинэчлэгдсэн нөхцөлд энэхүү судалгаа явагдсан. Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталж, түүнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг өргөжүүлэх чиглэлээр Орон нутгийн хөгжлийн сан, түүнийг бүрдүүлэх, зарцуулах, тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал , арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах тухай олон чухал зохицуулалт орж, хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн журам, дүрмийг Сангийн сайдын тушаалаар батлан мөрдөж байна.
Түүнчлэн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль” Батлагдаж  төсөв,  х уда лдан  авах  а ж и ллагааны  ил тод бай длыг хангах нэлээд нарийвчилсан заалтуудыг тусгасан Засгийн газрын хэд хэдэн тогтоол гарсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Иргэдийн оролцоотой төсвийн менежмент”-ийн санаачилга гаргаж үндэсний хэмжээний хэд хэдэн удаагийн форум зохион байгуулав. Анх удаа 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох баг, хороодод хэлэлцүүлэг өрнөж, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд санал асуулга явуулсан нь янз бүрийн шалтгааны улмаас учир дутагдалтай байсан хэдий ч орон нутгийн иргэдийн анхаарлыг энэ зүгт хандуулсан чухал алхам боллоо.
̄Үүний зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн санал, санаачилга гаргаж ажилласны нэг нь 2012-2013 онд “Иргэд төсвөө хянана” төрийн бус байгууллагын сүлжээнээс “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”-ыг боловсруулсан юм. Энэ баримт бичигт орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжулийн сангийн худалдан авах ажиллагаатай холбоотой эрх зүйн олон тооны, заримдаа өөр хоорондоо зөрчилдсөн зохицуулалтуудыг нэгтгэж энгийн, ойлгомжтой загвар хэлбэрт оруулсан аж.  

Аймаг, нийслэлийн төсвийн ил тод байдлын үнэлгээний дээд оноо нь 55.
 “Дунджаас дээш (43-аас дээш оноотой)” үнэлгээг Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Ховд, Увс, Өмнөговь аймгууд авсан бол “дундаж (30-42 оноотой)” үнэлгээг Улаанбаатар хот, Хэнтий, Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Сүхбаатар аймгууд авчээ. Харин Дорнод, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Баянхонгор аймгууд “дунджаас доош (30 хүртэл оноотой)” түвшинд үнэлэгдсэн байна.
Энэ нь аймаг, нийслэлийн түвшинд төсвийн ил тод, нээлттэй байдал “нэн хангалтгүй байна” гэсэн өмнөх судалгааны үр дүнтэй адил байгааг харуулна. Өөрөөр хэлбэл, төсвийн ил тод байдлыг хангах талаар хууль тогтоомжид хангалттай олон заалт тусгагдсан боловч орон нутгийн удирдлагууд төдийлөн ач холбогдол өгсөнгүй хэмээн дүгнэж болохоор байна. 

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэ зуу хийдийн музейгээс үнэт эдлэлүүд алдагджээ


Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн “Хархорин” музейд өнгөрсөн шөнө 01-03 цагийн орчимд хулгай орж, түүхийн нэн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагджээ. Одоогийн байдлаар хэргийн газарт Өвөрхангай аймгийн цагдаагийн газрынхан үзлэг шалгалт хийж буй бөгөөд музейг хамгаалалтад аваад байгаа аж. Гэмт этгээдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Хархорин сумын Засаг дарга Л.Энхбатаас “Одоогоор юу, юу алдагдсан нь тодорхойгүй байна. Мэдэгдэж байгаагаар нэг эртний алтан бурхан алга” хэмээн мэдээлжээ.

Э.Номин

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж хэд, хэдэн асуудлын хүрээнд хуралдсан байна. Энэ долоо хоногийн чуулганаар Өрийн удирдлагын тухай хууль, 2014 оны Төсвийн хүрээний мэдэгдэлээр Монгол Улсын өрийн таацыг нэмэгдүүлэх тухай орж ирэх гэж байгаа. Энэ асуудал дээр тус намын бүлэг онцлон ярилцсан гэнэ. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байгаа бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталбал таван сая 84  мянган төгрөгийн өртэй болно түүний дараа жил иргэн бүр 6.4 сая төгрөгийн өртэй болно гэдгийг Ардын намынхан мэдэгдсэн юм. Өрийн таацыг нэмэгдүүлбэл энэ онд Засгийн газар 6.1 их наяд төгрөгийн зээл авах боломж нээгдэнэ. Дараа жил 2.8 их наяд төгрөгийн зээл авах бол 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэх юм байна. Өнөөдрийн зээлтэйгээ нийлүүлбэл дөрвөн жилийн хугацаанд 19.3 их наяд төгрөгийн өрөнд оронд гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Өмнө авсан зээлээрээ дорвитой зүйл хийгээгүй тул Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэдэг байр суурь нэгджээ. УИХ зөрчилтэй хуулийг баталж болохгүй. Төсвийн тухай хууль Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өмнө нь баталсан хирнээ үүнтэйгээ зөрчилдсөн хуулийг батлах гэж байгааг хэлсэн юм. Хууль зөрчдөг хууль баталдаг парламенттай, хуулиа уландаа гишгэдэг Засгийн газартай болчихвол аж ахуй нэгжүүд хууль биелүүлэх шаардлага байна уу гэв.
Сүүлийн үед гэмт хэргийн нөхцөл хүндэрч байгааг онцлоод өнгөрөгч долоо хоногт гарсан аймшигтайгаар амиа алдсан хоёр бүсгүй, цэргийн албан хаагч амиа алдсан болон аав нь хоёр хүүгээ машинд шатаасан, гэм буруу нь тогтоогоогдоогүй иргэн амиа алдсан тул эдгээрт холбогдох албаны хүмүүсийг байлцуулан бүлгийн хуралдаан дээрээ мэдээлэл сонсчээ. Гэм буруу нь тогтоогдоогүй хүмүүсийг хорьж байгаа нь хүний эрхийг зөрчсөн явдал гэдгийг онцолсон юм. Тиймээс бүлгийн гишүүд цаашид анхаарна гэв. УИХ дахь Хүний эрхийн дэд хороо, УИХ-аас томилогддог Хүний эрхийн үндэсний комиссынхон ажлаа хийхийг шаардана гэдгээ бүлгийн дарга илэрхийлэв. Энэ долоо хоногт Газрын тухай хуулийг хэлэлцэх хуулийг Засгийн газар эргүүлэн татаж авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгджээ. Учир нь уг хууль нь Үндсэн хуулийн дараа хэлэлцэгдэх хэмжээний язгуур хууль тул ард түмнээс санал авах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээлсэн юм.

Э.ЭНХ