Categories
мэдээ нийгэм

Ажилласан жилээ нөхөн тооцуулаарай

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын байгууллага иргэдийн хүсэлтийг өнгөрсөн оны арвандугаар сарын нэгэн хүртэл хүлээж авч, хуулийн хугацаанд өргөдөл гаргасан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцож эхэлсэн билээ. 

Энэхүү хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь татан буугдсанаас шимтгэл төлсөн хугацаа нь тасарсан зэрэг хүмүүст ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлэхээр заасан юм. 

Гэвч энэхүү хуулийн хугацаанд нөхөн даатгалд хамрагдаж чадаагүй үлдсэн иргэдэд ажилласан жилээ нөхөн даатгуулах боломжийг олгох зорилгоор иргэдийн хүсэлт гаргах хугацааг ирэх сарын нэгэн хүртэл сунгажээ. 

Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаанаар хуулийн хугацаанд ажилласан жилээ нөхөн тооцуулж амжаагүй иргэд ирэх сарын 01-нээс өмнө харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандах боломжтой талаар Нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Ингэхдээ ажил хөдөлмөр эрхэлж байсан бол иргэний үнэмлэх түүний хуулбар,хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрээ гээж үрэгдүүлсэн бол ажилд орсон гарсан тушаалын хуулбараа авч ирэх ёстой юм байна.

Categories
мэдээ улс-төр

Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хюго Свайрыг хүлээн авч уулзав

 УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хюго Свайрыг өнөөдөр /2014.05.22/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ноён Хюго Свайр болон дагалдан яваа албаны бусад хүмүүсийг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд Монгол Улс Их Британи Умард Ирландын Вант улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2013 онд тэмдэглэн өнгөрүүлсэн тухай онцлов.Ноён Хюго Свайр, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзаж буйдаа талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг цаашид боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэх боломжтой хэмээн онцлон тэмдэглэв. 

УИХ-ын дарга Р.Гончигдорж Монгол Улс шүүхийн болон хууль сахиулах байгууллагын шинэчлэл /law inforcement agency/ хийж буй. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтарч ажиллах, хууль сахиулах боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр танай улсын туршлагаас судлах шаардлагатай байгааг тэмдэглээд Монгол Улс Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө Британийн Кембрижийн боловсролын тогтолцоог нэвтрүүлэхээр болсныг дурдаж, энэхүү хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. 

Уулзалтанд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Categories
мэдээ нийгэм

Футволкны өдөрлөг болно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 24-нд “футволкны өдөр” арга хэмжээ зохион явуулах гэж байна. Энэ өдөр үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн хэн бүхэн фудволкоо ашиглан үзэл бодлоо илэрхийлэх аж.  Тус арга хэмжээнд аль ч сэдвээр үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн хүмүүс нас, хүйс, ажил алба харгалзахгүйгээр орох боломжтой. Өдөрлөгийн үеэр дуртай фудволкоо худалдан авч, хэлэхийг хүссэн үгээ бичүүлэн өмсөх гэнэ.  Дашрамд дуулгахад хамгийн содон, гүн гүнзгий утга агуулгатай мессэжийг илэрхийлсэн хүнийг шалгаруулах юм байна.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Зиг Заг” хийцийн модны үйлдвэр нээжээ

Архангай аймгийн Цэнхэр суманд “Зиг Заг” хийцийн модны үйлдвэр өчигдөр нээжээ. 

aУлаанбаатар хотод м2 нь дунджаар 60000 төгрөгөөр худалдаалж буй зиг заг хийцийн хавтанг энд 40000 төгрөгөөр худалдах аж. Наамал зиг заг хавтангаар хийсэн хаалга, шал зэрэг нь дулааныг тусгаарлах өндөр чадвартай, элдэв цууралт гажилт өгдөггүй, бат бөх, хөнгөн байдаг гэнэ. 

Э.Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Үрүмчид дэлбэрэлт болж 31 хүн нас баржээ

БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нийслэл Үрүмчи хотын зах дээр дэлбэрэлт болсон тухай мэдээллээ. Үүний улмаас ойролцоогоор 31 хүн нас барсан бөгөөд чухам хичнээн хүн гэмтэж бэртсэн талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. Хотын төвын ойролцоо орших зах дээр моторт дугуйны жолооч  хүмүүсийг дайрч дараа нь тэсрэх бөмбөг дэлбэрэлсэн хэмээн гэрчүүд ярьсан байна. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд эхэллээ. Уг арга хэмжээнд дэлхийн 146 томоохон компанийн тэргүүн, 62 орны төр засгийн тэргүүн, Оросын 450 томоохон компани оролцож байгаа юм. Тус форум нь гурван хоног үргэлжлэх бөгөөд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад оролцогчдын тоо багассан аж. Энэ нь Украины байдлын улмаас ОХУ, АНУ, Европын орнуудын харилцаа нэлээд ээдрээтэй байгаатай холбоотой юм. 

Categories
гадаад мэдээ

Украины Мариуполд нэг өдөрт гурван банк дээрэмджээ

Украины Мариуполь хотод зэвсэглэсэн этгээдүүд нэг цагийн дотор гурван банк дээрэмдсэн байна. Хоорондоо 15 минутын зайтай дээрэм хийхдээ нийтдээ 50 мянган гривен буюу 145 мянган рубль дээрэмджээ. Гурван банк нь гурвуулаа Мариупол хотын төвд оршдог бөгөөд зэвсэглэсэн таван эрэгтэй дайран орж ирээд сүрдүүлэн мөнгийг авсан байна. Одоогийн байдлаар тус хотын ихэнх банкууд ажиллахгүй байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхэллээ

 УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Төсвийн тодотголын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.

Төсвийн тодотголыг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн шалгуур үзүүлэлтийг хангах, УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг биелүүлэх, УИХ-аас шинээр батлагдсан хууль, бусад шийдвэр, Засгийн газрын тогтоолуудыг төсвийн боломж нөөцтэй уялдуулан оновчтой зохион байгуулах, Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд “0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх зарчмыг баримталсан байна гэж Төсвийн байнгын хороо үзжээ.

Мөн өмнөх жилүүдэд улсын төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүд хэрэгжих явцад ажлын гүйцэтгэл удааширсан, 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй орхигдсон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам, гүүр болон хөрөнгө оруулалтын бусад төсөл, арга хэмжээг нягтлан шалгаж тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлэн, Хөгжлийн банкны санхүүжилтээр бонд гаргах эрхийг Засгийн газарт үүрэг болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл гаргах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.

Түүнчлэн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар уншиж сонсгосны дараа гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн юм.

Энэ үеэр Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэн орж ирж ирсэн учрыг тайлбарлахыг хүссэн. Тэд үнэхээр зарим арга төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэхээр байгаа бол уг төслийг боловсруулан оруулж ирсэн Засгийн газарт нь буцаах хэрэгтэй гэсэн саналтай байлаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар, төсвийн тодотголд тусгагдсан 160 обьектоос 10 гаруй обьектынх нь тухай жилийн санхүүжилтийг тодотголд тусгаад төсөвт өртгийг нь орхигдуулсан байсан аж. Энэ алдааг засахдаа аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэдгийг мөн нэмж хэлсэн юм.

Ийнхүү санал хураалт эхэлсэн ч төсөвт өртөг нь нэмэгдсэн эмнэлгийн барилгын асуудлыг Эрүүл мэндийн сайдаас, Аудитын газраас тодруулах шаардлагатай гэж гишүүд үзсэн учир үдээс өмнөх хуралдааныг завсарлуулан үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Орчлон сургуулийн урдах замын хоёрдугаар энгээг түр хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажиллаж байна Энэхүү ажлын хүрээнд Орчлон сургуулийн урд зам буюу залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнүүдийг 2014 оны 05 дугаар сарын 23-ны 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаатай хааж, шинээр барих гүүрийн далангийн тулц, ханын ажлыг гүйцэтгэхээр боллоо. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 1 дүгээр эгнээгээр хэвийн зорчуулах юм байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Изинис эйрвэйз” компани үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ

Изинис эйрвэйз” компани өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ. Тус компани нь “Ньюком” группийн хөрөнгө оруулалттайгаар 2006 оны 12-р сарын 06-ны өдөр байгуулагдаж байжээ. Анх Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдэж байсан бол Дорнод,  Хөвсгөл, Өмнөговь, Увс,  Баян-Өлгий  5 аймгийн 6 чиглэлд, мөн олон улсын 1 чиглэлд Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу тус тус тогтмол болон захиалгат нислэг үйлдэж байсан юм. Харин дөнгөж сая үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухайгаа мэдэгдэл гарган мэдээлсэн байна. Мэдэгдэлдээ “Изинис Эйрвэйс ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгуулагууддаа талархал илэрхийлье. 

Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.