Categories
мэдээ нийгэм цаг-үе

20 жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын 19.9 хувь нь газраа өмчлөн авчээ DNN.mn

Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилготой “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурал өчигдөр боллоо.

Энэ үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсны 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Монголын хүн амын 19.9 хувь нь газраа өмчилж авсан” хэмээн танилцуулав.

Харин нийслэлд газар өмчлөлийн явц 12.7 хувь байна. Тухайлбал, гэр хорооллын 7,238.4 га газрыг 132,238 иргэн өмчилсөн байгаа бол зуслангийн бүсэд 3,515 иргэн 209.6 га газар өмчилжээ.

Дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 73,661 иргэн 3,978 га газар өмчилсөн нь бусад дүүргээс тэргүүлэх үзүүлэлт болж байна.зураг

зураг
зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *