Categories
мэдээ нийгэм

19 саяын хохирлын 50 орчим хувийг жолооч барагдуулна

Л.Оюун-Эрдэнэ:Иргэд өвлийн цагт автобусанд суухаас айдаг « nuur.mn

Автобус, суудлын автомашинуудтай мөргөлдөж осол гаргасан нийтийн тээврийн жолоочийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгожээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны өгч буй мэдээллээр “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчимд гурван автобус суудлын гурван автомашинтай мөргөлдсөн осол энэ оны нэгдүгээр сарын 19-нд гарсан. Осол гаргасан жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож 5 оноо хассан. Мөн ослоос гарсан хохирлыг даатгалын байгууллагаас барагдуулсан. Одоогоор хэргийг шалгаж дуусаагүй” гэв.

Осол гаргасан жолооч нь автотээврийн үйлчилгээ эрхлэгч “ДЮЦ” ХХК -д харьяалагддаг. Уг осолтой холбогдуулан Нийтийн тээврийн газраас тус компанийг 500 мянган төгрөгөөр торгосон бол компанийн зүгээс жолоочид сануулах хуудас өгчээ. Учир нь, тухайн жолооч өмнө нь зөрчил гаргаж байгаагүй тул эхний ээлжид сануулах хуудас өгсөн байна. Тус компанийн мэдээлснээр ослын улмаас 19 сая төгрөгийн хохирол гарчээ. Үүнээс 10 сая төгрөгийг нь даатгалын компани төлсөн бол үлдсэн мөнгийг нь жолооч барагдуулах аж. Энэ талаар “ДЮЦ” ХХК-ны инженер Г.Түвшин “Замын хөдөлгөөнд оролцох үед эсрэг урсгалаас автомашин орж ирснийг тойрох гэж байсан юм билээ. Тухайн үед зам халтиргаатай байсан учраас осол гарах шалтгаан болсон. Тиймээс нийтийн тээвэрт техникийн талаас тоормос ажиллагаагүй болох гэх зэрэг ямар нэгэн гэмтэл байгаагүй. Мөн жолооч хурд хэтрүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож байсан. Ослын улмаас хүний эрүүл мэнд хохироогүй. Эд матриалын 19 сая орчим төгрөгийг хохирол гарсан. Даатгалын компаниас 10 гаруй сая төгрөгийг төлсөн бол үлдсэнийг нь жолооч барагдуулна. Хохирлын зардалд бэртэл авсан гэх зорчигчийн эрүүл мэндийн зардал ч багтаж байгаа. Компанийн зүгээс Нийтийн тээврээс хүргүүлсэн торгуулыг төлж барагдуулсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *