Categories
мэдээ улс-төр

18 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Европын зарим улс оронд хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Ерөнхийлөчг Ц.Элбэгдоржийн Франц Улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд ажилаж, “Монгол-Францын бизнес уулзалт” –д уул уурхай, барилга, байгууламж, эрчим хүч, аж үйлдвэр, технологийн болон бусад салбарыг хамарсан хоёр улсын нийт 100 гаруй бизнес эрхлэгч оролцож, санал бодлоо солилцсон юм.

Тэрбээр “Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ярьдаг. Сааль хэмээх уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эд арвин байгаа ч түүнийг боловсруулах, баяжуулах, түгээх арга туршлага дутмаг байна. Үүнийг нэмүү өртөг шингэсэн экспортын бараа бүтээгдэхүүн болгоход сайн түнш бидэнд хэрэгтэй. Монголчууд хийж, бүтээх хөгжлийн заагт ирсэн” хэмээн онцлов. Харин форумын үеэр монголоос оролцож буй бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн явуулж буй бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх сайн түншийг олох үр дүн бүхий форум болж өнгөрснийг хэлж байлаа.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын Евродын зарим улс орнуудад хийж буй ажлын айлчлал Итали улсад үргэлжилж Итали улсын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Карно Календатай уулзлаа. Энэ үеэр Итали улс Монгол Улсаас түүхий эд материал түүний дотор арьс шир худалдан авар хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр “Монгол базальт” ХК Италийн “Гама Механик” компанитай эрдэс чулуун хөвөн барилгын дулаалгын материал үйлдвэрлэх, үйлдвэрийн шугам худалдан авах 18 сая.ам долларын үнийн дүн бүхий гэрээнд гарын үсэг зурлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *