Categories
мэдээ нийгэм

18 метр урттай шинэ автобус оруулж ирэхээр болжээ

Өнөөдөр нийслэлд ашиглах хугацаа нь дууссан 600 гаруй том оврын автобусаас иргэдэд үйлчилж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газрынхан олон хүн тээвэрлэх хүчин чадалтай, 18 метр урт, 120 хүний суудалтай автобус оруулж ирэхээр болжээ. Тодруулбал эхний ээлжинд 20 автобус оруулж ирэхээр болсон бөгөөд шинэ учраас түлш харьцангуй бага идэх аж. Манайд өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан байгуулсан юм. Уг санд өдгөө нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг төвлөрүүлээд буй бөгөөд энэ мөнгөөр тээврийн салбарын паркийг шинэчилнэ. Уг ажлын хүрээнд 2014 оны аравдугаар сард дунд болон их багтаамжийн, угсраа автобус оруулж ирэхээр гурван багц тендер зарласан юм. Үүнээс дунд багтаамжийн сонгон шалгаруулалтын тендер будлиантай болж, асуудал нь шийдэгдээгүй байгаа юм байна. Харин үлдсэн хоёрынх нь ажил цэгцэрч, одоогоор үнэлгээг нь хийгээд дуусаж байгаа юм байна. Үүний хүрээнд 2015 онд нийт 70 шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *