Эрдсийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар 2,511.0 сая ам.доллар буюу 52.8 хувиар өсчээ. Тухайлбал, 2021 оны 11 сарын байдлаар 15.2 сая тонн нүүрс экспортолж, 2,598.0 сая ам.долларын экспортын орлого олжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын биет хэмжээ 11.8 сая тонноор буурсан боловч экспортын орлого 19.7 хувиар өссөн байна.
Нэг тонн нүүрсний экспортын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 94.8 ам.доллар буюу 127.7 хувиар нэмэгдсэн нь нүүрсний экспортын орлого өсөхөд нөлөөлжээ.