Токиогийн олимпийн скейтбордын тэмцээн өнөөдөр/2021.07.26/ үргэлжилж байна.
Энэ өдөр явагдсан эмэгтэйчүүдийн төрөлд Японы 13 настай охин Момижи Нишияа түрүүлж, олимпийн скейтбордын аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байна.
Мөнгөн медалийг Бразилын Райсса Леал, хүрэл медалийг Японы Фүна Накаяама хүртжээ.
АНУ-ын тамирчин Алексис Саблон тэмцээний эхэнд тэргүүлж байсан ч төгсгөлөө муу гүйцэтгэн дөрөвдүгээр байр эзэлжээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн стрийт төрөлд мөн Япон тамирчин Юто Хоригомэ түрүүлсэн билээ. Япончууд ийнхүү олимпийн шинэ спортын төрөлд хоёр аваргатай боллоо.