Categories
гадаад мэдээ

13 настай хүүхэд ачааны машин жолоодож, есөн хүн амиа алджээ || DNN.mn

Техаст 13 настай хүүхэд ачааны машин жолоодож осолдон, есөн хүн амиа алджээ

АНУ-ын Техас мужид 13 настай хүүхэд ачааны машин жолоодож яваад Нью-Мексикогийн их сургуулийн гольфын багийн гишүүдийн сууж явсан машиныг мөргөн осолджээ. Улмаар есөн хүн амиа алдсан талаар албаныхан мэдээлсэн байна.

Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг тодруулахад ачааны машины зүүн урд талын запас дугуй нь салж, машин жолоодлогоо алдан хазайснаар осол гарсан байх магадлалтай байгаа талаар тус мужийн Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дэд дарга Брюс Ландсберг хэлжээ.

Техасын Олон нийтийн аюулгүй байдлын хэлтсийн шинжээчид ачааны машины жолоочийн суудалд үлдсэн цогцсыг шинжилснээр 13 настай хүүхэд болохыг тогтоосон байна.

Уг ослын улмаас тэмцээнд оролцоод буцаж явсан зургаан тамирчин, дасгалжуулагч болон ачааны машиныг жолоодож байсан 13 настай хүүхэд, уг машины зорчигч 38 настай иргэн амиа алдсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *