Categories
мэдээ соёл-урлаг

13 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадам энэ сарын 18-24-ний хооронд болох гэж байна

“Улаанбаатар” 13 дахь удаагийн кино наадам энэ сарын 18-24-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд үүнд 11 улсын 15 бүтээл үзэгчдэд хүрнэ.

Тус кино наадмын үеэр гадаадын нэг улсын киног онцлон хүргэдэг бөгөөд энэ жилийн хувьд ОХУ-ыг онцлох аж.

Дэлгэцээр гарах бүтээлүүд:

/2021.10.18/ Кино наадмын нээлт “Зургаадугаар бүхээг” УСК-гоор эхэлнэ.

/2021.10.19/ Кино наадамд энэ жил ОХУ-ыг онцолж байна. Наадмын хоёр дахь өдөр “Халимч хүү”, “Эцгийн халамж”, “Сүүлийн “Хонгор Болгар” алим” зэрэг киног хүргэнэ.

/2021.10.20/ Энэ өдөр Монгол киногоор үргэлжлэх юм. “Том тоглоом – Гурван эрдэнийн эрэлд”, “Цасан хүн”, “Гэгээн учрал”, “Z. OE41” зэрэг уран сайхны кинонууд гарна.

/2021.10.21/ Үзэхийн хязгаар хэсэгт “Ардын элч” МУСК үзэгчдийн хүртээл болно. “New horizon” хэсэгт “A Night of knowing nothing” болон “Money has four legs” кинонууд гарах юм.

/2021.10.22/ Энэ өдөр үзэхийн хязгаар хэсэгт “Хөндөлт”, “Онода” зэрэг кино гарна.

/2021.10.23/ Олон улсын кино хөтөлбөрт Германы “Хүний хүчин зүйл”, “Би чиний заяаны хань”, ОХУ-ын “Петровын томуу” УСК гарна.

/2021.10.24/ Энэ өдөр “Ольга”, “Санагалзал”, “Харгуй зам” зэрэг кино үзэгчдийн хүртээл болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *