Categories
гадаад мэдээ

​12 мянгын окурок

АНУ-ын “RR Auction” дуудлага худалдаан дээр Английн Ерөнхий сайд агсан Уинстон Черчиллийн дутуу татсан навчин тамхийг 12 мянга гаран ам.доллараар арилжаалжээ. Алдарт улс төрч 1947 оны тавдугаар сарын 11-нд энэ тамхийг Францын Ле Бурже.нисэх буудлаас нисэхдээ татсаныг онгоцны нисгэгч авч хадгалсан юм байна. Энэхүү навчин тамхины 10 см үлдэгдэл дээр Ерөнхий сайдын “La Corona / Winston Churchill” гэсэн алтан бичиг байгаа гэнэ.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *