Categories
мэдээ нийгэм

11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу хүн унаж нас барсан хэрэг гарчээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд барьж байсан цогцолбор хотхоны барилга дээр ажиллаж байсан “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан хэрэг гарчээ.

Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байжээ. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *