Categories
мэдээ спорт

108 унага уралдуулжээ

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв энэ сарын 19-нд “1000 Унаганы баяр”-ыг Төв аймгийн Алтанбулаг сумд зохион байгуулсан байна. Монголд анх удаа зохион байгуулсан энэхүү бэсрэг наадамд 108 унага уралдуулж, 2000 орчим адуу цуглуулжээ.

Энэхүү бэсрэг наадмыг үзэхээр гадаад, дотоодын олон жуулчин ирж, хүн бүр өөрсдийн унагыг зүслэн авч уралдуулж, айраг ууж, унага тамаглах, уурга шүүрэх, морь уургалах, морь булгиулах зэрэг үзүүлбэрүүд үзүүлжээ. Мөн монгол хүмүүс морьтойгоо хэрхэн харьцаж, ойлголцдог морьтон ард түмэн гэдгийг гадаадын болон дотоодын жуулчдад харуулж чадсан байна.

Архангай аймгийн Тариат суманд “Морин отог” жуулчны бааз дээр жил бүрийн наймдугаар сарын 13-наас 15-ны хооронд “Унага тамгалах баяр” нэртэйгээр арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилээс эхлэн МЗХ-ны ЗАЖХТ-өөс “1000 унаганы баяр” нэртэйгээр жуулчны улирлыг уртасгахад хувь нэмэр оруулахаар энэхүү эвент арга хэмжээг зохион явуулсан байна.

Энэ наадмаар монголчуудын уламжлал унага тамгалах баяр, унаганы уралдаан зэрэг олон үзүүүлбэр арга хэмжээг дэлгэрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулж олны хүртээл болгох, мөн монгол түмний адууны соёлыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалын нэгэн томоохон эвентийг бий болгохыг зорин ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *