Categories
мэдээ нийгэм

100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг аравдугаар сард хүлээлгэн өгнө

Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын шинэчлэлтийг ажлыг хийж гүйцэтгэхээр Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны долоодугаар сарын 1-ний өдөр зам барилгын ажлыг эхлүүлж, 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээг хийсэн.

Гэвч хөдөлгөөний эрчим ихтэй тус замыг хичээл сургуулийн хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэхээс өмнө иргэдээ ая тухтай зорчуулахын тулд шахуу төлөвлөж, ажиллах хүч, техникийг нэмэгдүүлж хөдөлгөөнийг 2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн.

Тус замыг улсын комисст хүлээлгэн өгч, нээлт хийгээгүй үргэлжлүүлэн дугуйн зам, явган хүний зам гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байгаа ба гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *