Categories
мэдээ нийгэм

100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болжээ.

Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсооно.

Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.

Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mn, www.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.

9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:

  • Төрсний бүртгэлийн;
  • Үрчилсний бүртгэлийн;
  • Овог, эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;
  • Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;
  • Гэрлэсний бүртгэлийн;
  • Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай;
  • Нас барсны бүртгэлийн;
  • Төрөл садангийн;
  • ХААТР-1 маягтын /2 төрөл/
  • Цахим үнэмлэхийн;
  • Байнга оршин суугаа хаягийн;
  • Иргэний үнэмлэх аваагүй тухай;
  • Зураг баталгаажуулалт;
  • Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/
  • Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;
  • Регистрийн дугаарын;
  • Регистрийн дугаар сольсон тухай;
  • Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;
  • Эх нотлох баримтаас хуулбар олгох

9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:

  • Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  • Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа
  • Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа
  • Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
  • Хуулийн этгээд татан буусан эсэх
  • Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх
  • Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа

www.burtgel.mn сайтаас:

  • Иргэний – 14,
  • Эд хөрөнгийн – 2,
  • Хуулийн этгээдийн – 7

ТҮЦ машинаас:

  • Иргэний – 6
  • Эд хөрөнгийн эрхийн – 2
  • Хуулийн тэгээдийн – 2

Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор өмнө нь зөвхөн “100 айл”-аас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *