Categories
мэдээ нийгэм цаг-үе

0-5 насны хүүхэдтэй эцэг, эхийг цахимаар ажиллуулах чиглэл өгчээ

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор Засгийн газраас Улсын онцгой комисст зарим үүрэг даалгавар өгчээ.

Тодруулбал, гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлах шийдвэрийг цуцалж, гэрийн тусгаарлалтад гурав хоног байлгах. Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг Улсын онцгой комисст үүрэг болгосон байна.

2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 67 хувь нь хоёрдугаар тунд, 30 хувь нь гуравдугаар тунд тус тус хамрагджээ. Дөрөвдүгээр тунг 10247 хүн хийлгэсэн байна. Энэ сарын 7-ноос Монгол Улсын болон гадаадын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *