Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗХЖШ: Цэргийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх зүйл олбол яаралтай цагдаад мэдэгдээрэй

Сүүлийн үед манай улсын зарим нутаг дэвсгэрт байлдааны болон сургуулийн зориулалттай төрөл бүрийн гранат, сум, мина зэрэг тэсэрч дэлбэрэх зүйлс олдох нь ихсэж байгааг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Тодруулбал, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд зэрэг аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт өмнө нь цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан эдгээр зүйлс нь олон жил газарт булагдаж, зэвэрч хуучирсан, чанар байдал нь муудсан, эсвэл нар, салхинд элэгдэж, хэт мэдрэмтгий шинж чанартай болсноос аюултай эсэхийг нь таних, илрүүлэх, хөдөлгөх, хөндөх болон тээвэрлэхэд маш аюултай нөхцөлийг бий болгож байгаа аж.

Зөвхөн өнгөрсөн жил гаруйн хугацаанд Зэвсэгт хүчний ангиудын орон тооны болон орон тооны бус тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул, устгалын бүлэг нь их, бага калибрын буудлагын зэвсгийн сум, галт хэрэглэл, төрөл бүрийн гранат зэргийг олноор нь илрүүлж, тэдгээрийг устгах, аюулгүй болгох ажлыг хэрэгжүүлжээ.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэв цэргийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх зүйлийг олсон, илрүүлсэн эсвэл байж болзошгүй гэж үзвэл холбогдох дүрэм, журмын дагуу уг зүйлийг хөндөх, хөдөлгөхийг хатуу хориглох бөгөөд тухайн газар оронд аль болох хүн, мал, амьтныг ойртуулахгүйгээр тэмдэглэн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар мэргэжлийн бүлгийн бүрэлдэхүүнийг иртэл хамгаалалтад авахуулах шаардлагатай гэдгийг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

jeep, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

автомашин, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *