Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 4 хүн гэмтжээ

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 4 хүн гэмтсэн бөгөөд хүүхэд гэмтсэн осол хоёр бүртгэгдсэн байна.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 37, орон нутагт 18 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд зорчихдоо техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, хүүхэд зорчиж байгаа замд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *