Categories
мэдээ спорт

Усайн Болт Риогийн олимпоос гурван алт авахаар ирсэн

Усайн Болт бол үргэлж бүхнийг гэрэлтүүлж явдаг дэлхийн хамгийн хурдан хүн билээ. Тэрбээр Риогийн олимпоос гурван алт авахаар ирсэн тухайгаа СNN-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрбээр “Өмнө нь би өөрөө ч мэдэхгүй учир ерөөсөө амлалт өгдөггүй байсан. Харин энэ удаад амлаж байна. Би 100 м-н гүйлтийн тэмцээнд түрүүлнэ. Мөн 200 м-н гүйлтийн рекордыг эвдэхийг хүсч байна” гэжээ. Мөн тэрбээр Бразилийн самбо бүжигчидтэй бүжиглэж олон бүсгүйчүүдийн дунд самбогийн хаан шиг л байжээ. Тэрбээр Риогийн олимпод оролцоод зодог тайлах юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *