Улсын онцгой комисс хуралдаж эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Уг тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэх юм.
Нийтдээ 1,088 сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажлын байр болон эдийн засгийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээх ажээ. Одоогоор:
- Анхан шатны ур чадвар олгох сургалтын 414
- Гадаад хэлний сургалтын 255
- Жолоо болон мэргэшсэн жолоооны 419 сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж.