Categories
мэдээ цаг-үе

УОК: Орон нутгийн иргэдийг буцаавал 21 аймагт халдвар тархах эрсдэлтэй

Хөдөө орон нутгийн иргэдийг нутаг буцаах асуудал олон
нийтийн анхааралд байгаа. Тэгвэл энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Орон
нутгийн иргэдийг буцаах асуудлаар бүртгэлийн систем боловсруулж байгаа. Мөн
хөдөө орон нутгийн иргэд, оюутнуудыг буцаах түр журам боловсруулж, бэлэн
болгосон. Тархвар судлалын эрдэмтдийн зөвлөж буйгаар орон нутгийн иргэдийг
зохион байгуулалтгүй буцаавал 21 аймагт халдвар тархах эрсдэлтэй гэсэн
дүгнэлт гарсан. Одоогоор Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу гарах 27
мянган иргэн, харин Улаанбаатар хотод 17 мянган иргэн ирнэ гэсэн судалгаа
гараад буй. Орон нутгийн иргэдийг гаргах болохоороо бид мэдээллийг өгч, 119.mn
сайтаар дамжуулан иргэдийн бүртгэл, мэдээллийг дахин нарийн явуулна. Мөн
шинжилгээг өгөх шаардлага тавих болно. Тиймээс иргэд шийдвэр гартал хүлээцтэй
хандахыг хүсч байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *