Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Монголд “Омикрон”-ы халдвар тархах нь цаг хугацааны асуудал

УОК-иос мэдээлж байна.

Дэлхийн 100 гаруй оронд омикрон вирусийн халдвар тархаад байна. Монголд Омикроны халдвар тархах нь цаг хугацааны асуудал боллоо.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Бид гадаадаас ирсэн иргэдээс хилийн хяналтын цэг дээр шинжилгээ авч байгаа төдийгүй 10 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж, тусгаарлалтын дөрөв дэхь хоногт нь PCR-ийн шинжилгээ авч байгаа.

Ингэхэд хилийн хяналтын цэг дээр 180 хүний сорьц эерэг бол тусгаарлалтын дөрөв дэх хоногоос авсан шинжилгээгээр 37 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд гаднаас зөөвөрлөгдсөн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Иймд цаашид Омикрон хувилбарыг манай улсад тархахаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс тавьсны дагуу УОК-оос тогтоол гарч, хилийн чанадаас ирж буй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, сүүлийн хоногт авсан шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь хариулах нөхцөл шаардлагыг тавихаар боллоо. Үндсэндээ нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм. Омикрон манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал гэдгийг өмнөх туршлагаасаа харж байгаа. Тиймээс аль болох эрсдэлийг бага хохиролтой даван туулах, бууруулах зорилготой ийм шийдвэр гаргаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *