Categories
мэдээ спорт

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болж байна

Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт 13.00 цагт эхэллээ.

Тэрбээр, “Монголын нийт ард түмэндээ Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 27 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг улс орон даяар өрнөн, олон зуун мянган хүн санал бодлоо илэрхийлсэн. Монгол улсын өнцөг булан бүрээс иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон 430 депутат 76 хоногийн турш шүүн тунгааж, энэхүү “эцэг” хуулийг баталсан түүхтэй. Энэхүү хуулийг болосруулах, хэлэлцүүлэх, батлах үйл хэрэгт нэгэн сэтгэлээр эрдэм ухаанаа дайчлан зүтгэсэн Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа нийт монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье. Шинэ Үндсэн хуулиараа бид Монгол Улс ардчиллын замаар цаашид тууштай замнахаа олон улсад тунхагласан. Хүний эрх, эрх чөлөө, шударга байдал, тэгш ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, улс үндэстнийхээ тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг зарлан баталгаажуулсан билээ. Өдгөө монголчууд эх орондоо жинхэнэ эзэн нь байж, асуудлаа бие даан шийдэж, дэлхийн соёлт хүн төрөлхтхний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Монгол Улсын сүлд хийморь ямагт мандан бадарч, төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай” хэмээв.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Гомбожав, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *