Categories
мэдээ нийгэм

Өмнөговийн Засаг даргын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл ажиллана

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох хэлтэс, албадын дарга нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан тэдний өмнө тулгамдаж буй бэрхшээл, санал бодлыг сонслоо. 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, паралимпийн тамирчдаа дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах зэрэг томоохон ажлуудыг тусгасан. Уулзалтын үр дүнд аймгийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулж хамтран ажиллахаар боллоо.

Тус аймагт 1600 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн иргэд шиг ажиллаж хөдөлмөрлөх боломжтой байхыг хүсч байна. Энэ орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд бид идэвхи оролцоогоо нэмэгдүүлнэ. Харин эрх бүхий удирдах албан тушаалтнууд биднийг ойлгож дэмжиж ажиллах хэрэгтэй гэж хүслээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гар урлал, бариа засал хийх боломжтой ч ажлын байр олддоггүй, олдсон ч түрээс өндөр, хийж байгаа зүйлээ борлуулах боломж тааруу байдаг гэнэ. Аймгийн хэмжээнд хоёр, гурван дохионы хэлний хэлмэрчтэй болох, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэргэжлийн багштай болж сурч боловсрох боломжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувийн туслахыг албан ёсоор цалинжуулдаг байх зэрэг олон асуудлыг уулзалтын үеэр хөндлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *