Нэгдүгээр ангид элсэн суралцах суралцагчдын бүртгэл энэ сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ.
Түүнчлэн энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэхээр Е-Mongolia систем дээр бэлтгэжээ.
“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “Улсын хэмжээнд дээр дурдсан хугацаанд бүртгэлтэй зургаа хүртэлх насны 77 285 хүүхэд бүртгэгдээд байна. Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл наймдугаар сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ” гэв.