Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явна

Энэ оны арван нэгдүгээр сарын 22-ноос эхлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд “Нью Арместронг” ХХК-ийн автобус зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Зорчигч тээврийн автобус Улаанбаатар хотын Зүүн драгон буюу “Тэнгэр” худалдааны төвөөс 19:00 цагт, Замын-Үүдээс 11 дүгээр сарын 24-ний 11:00 цагт Төв талбай дээрээс хөдлөх аж.

Тасалбарыг Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын кассаар худалдаалах бөгөөд том хүн 45000 төгрөг, хүүхэд 22500 төгрөгөөр зорчино гэж албаныхан мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *