Categories
мэдээ спорт

​Төвийн бүсийн “Хангарьд” хурдан морины уралдаан болно

Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбооноос төвийн бүсийн “Хангарьд” хурдан морины уралдаан, баяр наадмыг энэ сарын 28-30-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Уралдаанд зургаан насны морьд мөн эрлийз гурван насны морьд уралдах аж. Тодруулбал, энэ сарын 28-нд Азарга, соёолон, шүдлэн, энэ сарын 29-нд Их нас, даага, хязаалан, энэ сарын 30-нд Эрлийз дээд, дунд бага насны морьдын уралдаан тус тус болох гэнэ. Мөн “Хангарьд” уралдааны үеэр хүчит 256 бөхийн барилдаан, сурын харваа болохын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээ явагдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *