Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалав

Манай улсын хувьд эмнэлгийн асуудал үнэхээр хүнд байгаа. Тэр дундаа хүн ам өсч байгаа сүүлийн жилүүдэд төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсан. барилгын ажлын гүйцэтгэл нь 50-60 хувьтай байхдаа дэд бүтэц, хөрөнгийн гачигдлаас болж Нийслэлийн IV амаржих газар зогсонги байдалд орсон. Тус эмнэлгийг энэ онд багтаан ашиглалтад оруулах асуудлаар “Энхрий үрс, халуун сэтгэл” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус ТББ-ынхан амаржих газрыг ашиглалтад оруулахад олон нийтээс хандив цуглуулах аян өрнүүлж байгаа аж. Тэдний тооцоолсноор насанд хүрсэн иргэн бүр 1000 төгрөг хандивлахад тэрбум орчим төгрөг цугларах аж. Аяны хүрээнд дөрвөн удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхнийх нь энэ сарын 27-нд UB Pаlace-н концертын танхимд рок, поп уран бүтээлчдийн тоглолт гэнэ.

Ирэх сард зохиолын дуучдын, Ардын болон Гавьяат жүжигчдийн, хошин урлагийн нэгдсэн тоглолт зохион байгуулах санал гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *