Categories
мэдээ нийгэм

ТҮК-ийн машины жолоочийг дүрэм зөрчсөн гэж торгожээ

Өнгөрсөн долоо хоногт хогны машины ард хоёр хүн суугаад зам дээр давс цацаж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Иргэд үүнд сэтгэгдлээ илэрхийлж, бурууг хотын удирдлагуудаас хайх ёстой гэж шүүмжилж байсан юм. Гэтэл давс тээвэрлэж явсан хот тохижилт, үйлчилгээний машиныг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газарт 53 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд үүнээс өвлийн улиралд зориулсан тоноглолтой 13 тээврийн хэрэгсэл байдаг аж.

Нийслэлээс төсөв санхүүг жил бүр баталдаг атал улирлын чанартай ажилдаа сүүлийн 5-6 жил анхаарч, парк шинэчлэл хийгээгүй хэвээр байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *