Categories
мэдээ нийгэм

Түймэрт 40 бог мал өртжээ

Он гарсаар улсын хэмжээнд дөрвөн аймгийн есөн
суманд 11 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Үүнд, Булган аймгийн Бугат, Дорнот
аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Матад, Сүхбаатар аймгийн Наран, Дарьганга, Хэнтий
аймгийн Биндэр зэрэг сум, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын
ам зэрэг газруудад ой хээрийн түмэр гарч, түймрийн улмаас хоёр га ой, 39.350 га
хээр, нийт 39.352 га талбай түймэрт өртөж, хоёр айлын гэр, хоёр өвөлжөө шатаж,
40 тооны бог мал өртсөн харамсалтай мэдээ байна.

Улсын хэмжээнд цаг агаар дулаарч зүүн болон
төвийн аймгуудад цас хайлж хуурайшилт нэмэгдэж байгаа нь ой хээрийн түймэр
гарах байгалийн нөхцөлийг бүрдүүлж байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны
өдрийн 16:00 цагийн байдлаар Архангай аймгийн Эрдэнэмандал, Хөвсгөл аймгийн
Мөрөн, Сэлэнгэ аймгийн бүх сумд, Хэнтий аймгийн Биндэр, Дархан, Дорнот аймгийн
Дашбалбар зэрэг газар түймрийн аюулын III зэрэг буюу аюултай зэрэглэлд ороод
байгаа аж. Тиймээс БОНХАЖЯ-наас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *