Categories
мэдээ нийгэм

Транс сибирийн агаарын замыг хамтарч ашиглах боломжтой гэв

ЗурагИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд урилгаар оролцож буй ОХУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Александр Нерадко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ОХУ-ын Транс Сибирийн агаарын замыг хамтарч ашиглах, ОХУ-тай хоёр жил тутамд хамтарч зохион байгуулдаг Эрэн хайх, авран туслах хамтарсан сургуулилтад өмнөд хөршийг урьж оролцуулах, ингэснээр хөрш зэргэлдээ улсуудын хувьд энэ чиглэлээр улам илүү амжилттай хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцов.

ОХУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Александр Нерадко Олон улсын иргэний нисэхийн байгууллагын нэр хүндтэй том хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, хурлын ажиллагаанд амжилт хүсээд Монголын талаас тавьж буй саналуудыг хүлээн авч, хамтран ажиллах боломжтойг онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *