Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний одоогийн байдлын талаар мэдээлэл хийлээ

  1. Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн 3 өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бага байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6%-ийг 15, үүнээс 69,4%-ийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын нэгж 152, томуугийн үндэсний лавлагаа вируслогийн лаборатори 1 (ХӨСҮТ), салбар вируслогийн лаборатори 5 (ЭХЭМҮТ, Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд) ажиллаж байна.
Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A(H1N1)pdm09, A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна.

  1. Нийслэлийн хэмжээнд:

Тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар бага байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна.

Хүүхэд өвдсөн тохиолдолд эцэг эхчүүд:

-Хүүхдийн халууныг тогтмол хянах хэрэгтэй. 38.5-аас дээш халуурсан тохиолдолд халуун бууруулах эмийг зохих дарааллаар хэрэглэх. Хувцсыг нимгэлж, шингэн сайн уулгах.

-Олон нийтийн газраар явахгүй байх. Амны хаалт байнга хэрэглэх,

-Амин дэм, витаминаар баяжуулсан хүнс хэрэглэх,

-Гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийхэд анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байна.

-Хүүхэд хэт амьсгаадаж, цээж хонхолзох, идэж уусан болгоноо бөөлжиж гаргавал яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулж байна” гэсэн юм. Вирусын онцлогийг эмч нар тодорхойлохдоо

А дэд хэвшлийн H1N1 вирус-38-40 хүрч халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсгэх,

Амьсгалын замын синцитиаль вирус- Халуурахгүй ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтрал үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг,

Риновирус -Хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гарах, найтаах зэрэг шинж тод илэрнэ,

Короновирус -Ханиадны шинж тэмдэг бага илэрч байгаад уушгины хатгаа үүсгэнэ,

Бокавирус- Ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур улайна, цэртэй ханиалгаж хатгаа үүсгэнэ

Аденовирус- Нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрч, хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэнэ

Томуугийн В дэд хэв шинжийн вирус -Халууралт өндөр, хордлогын шинж тэмдэг түлхүү илэрнэ. Хурдан хүндэрч, уушгины хатгаа болно. Удаан хугацаагаар цэртэй ханиалгана.

Реновирус хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг бол сонгомол H1N1 вирусийн халдвар маш хурдан хугацаанд уушгины хатгаа өвчнийг үүсгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *