Categories
мэдээ нийгэм

Т.Галбадрах: Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор, нийтийн тээвэрт долоон чиглэлд өөрчлөлт орсон

Өчигдрөөс эхлэн зүүн дөрвөн замаас, баруун дөрвөн зам хүртэлх төв замд автомашиныг зүүн эргэхийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор, зарим нийтийн тээвэрт өөрчлөлт оржээ. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын тээвэр төлөвлөлт технологийн дарга Т.Галбадрахтай ярилцлаа.


Замын түгжрэлтийг бууруулах зорилгоор баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам хүртэлх замд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээвэрт мөн өөрчлөлт оржээ. Энэхүү хэрэгжилт нь хэдий хугацаагаанд хэрэгжих юм вэ?

-Ямартай ч 2017.08.15 наас эхэлж байна. Энэ нь туршилт биш болохоор хугацаа заагаагүй байгаа. Замын хөдөлгөөний удирдлагууд болон замын цагдаагийн алба зэрэг мэргэжилтнүүд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд судалгаа хийгээд зохих судалгааны дүгнэлтийг гаргасан. Зүүн дөрвөн замаас, баруун дөрвөн зам хүртэл зүүн эргэхийг хоригловол замын түгжирэл буурна гэсэн шийдвэр гаргаад, хэрэгжүүлж эхэлж байгаа юм.

-Зөвхөн зүүн гар тийш эргэх эргэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Яагаад заавал зүүн тийш эргэх эргэлтийг онцлосон юм бол?

-Хуучин нар зөв эргэж байсан. Одоо бол нар буруу эргэж байна. Нар буруу эргэнэ гэдэг нь Энхтайваны өргөн чөлөөнөөс МУБИС-рүү эргэдэг автобус нүхэн гарцыг чиглэн хойшоогоо эргэнэ гэсэн үг.

-Үүнтэй холбоотойгоор автобусны хэдэн чиглэлд ямар өөрчлөлт орсон бэ?

-Энэ шийдвэр нэгэнт гарч байгаа учраас хориглосон замуудад явж байгаа нийтийн тээврийн чиглэлд зайлшгүй өөрчлөлт орох шаардлагатай болсон. Тиймээс Нийтийн тээврийн газар нэр бүхий долоон чиглэлд өөрчлөлт оруулсан. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний 88 чиглэлд ажлын өдөр 870 -аад тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Үүнээс долоон чиглэлд өөрчлөлт орууллаа. Яагаад гэхээр энэ чиглэлүүд нь хотын төврүүгээ ордог. Улаанбаатар хотын хувьд бүх үйлчилгээ авах газрууд нь хотын төвд байдаг. Иргэдийн зорчилт хөдөлгөөний хамгийн гол чиглэл нь Бага тойруу, МУБИС, Ард кино театр гэсэн иргэлт хөдөлгөөнүүд бий. Гэхдээ зөвхөн бага тойруугийн хөдөлгөөнд нар буруу эргэлт гэж гарч байгаа болохоос өөр ямар нэгэн эрс өөрчлөлт ороогүй.

Гаргаж буй хэрэгжилт цаашид хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ? Эсвэл 2-3 жил гэх мэт тодорхой хугацаанд хамаарагдах уу?

– Үр дүнтэй байвал үргэлжлээд явна. Бодит байдал дээр болохгүй байна гэвэл зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авна. Нэгэнт гаргасан шийдвэр юм чинь тэр хүртэл явна гэсэн ойлголт байхгүй. Мэргэжлийн газраас нь хянагчын камер тавиад болноо гэж байгаа.

Н.ГАНА

Э.МӨНХ-ОТГОН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *