“Singapore school of Mongolia” сургуульд хоолны хордлого гарч, 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна гэж ЭМЯ-наас мэдээлж байсан. Тэгвэл мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, дүгнэлтээ гаргажээ. Тус сургуулийн хоолны газрыг “УНЭТО трейд” ХХК түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн бүхэлд нь түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан байна.
Лабораторийн шинжилгээний хариу:
- Боловсруулсан долоон нэрийн хоол, хоёр нэрийн хүнсний бүтээгдэхүүн, арчдасны нэг буюу 11.1 хувь, шүүсэн усны дээжинд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээнээс нянгийн бохирдол их гарсан байна.
- Нян судлалын шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас шигел /Shigella Flexner 1a/ илэрсэн нийт хүний тоо 44 байна. Үүнээс сурагч 34, багш 8, гал тогооны 2 ажилтан байжээ.
- Төвлөрсөн шугамын унд ахуйн ус нь хими, нян судлалын шинжилгээгээр холбогдох стандартын шаардлага хангасан байна.
- Тахианы мах нийлүүлэгч 4 аж ахуйн нэгж /Импортлогч болон ханган нийлүүлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч/-ээс тахианы махыг дээжинд авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт нь Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартын ерөнхий шаардлагыг хангаж байна.
ДҮГНЭЛТ
- Тархвар зүйн тандалт судалгаа, өвчтөнд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, эпидемийн муруй, нууц үеийн хугацаа, эмнэл зүйн лабораторийн нян судлалын шинжилгээний дүнг үндэслэн Сингапур скүүл оф Монголиа сургуулийн багш, сурагчдын дунд гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нянгаар (Shigella spp) үүсгэгдсэн хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарчээ.
- УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир зайлуулах шугам хоолой бөглөрч, бүрэн бүтэн байдал алдагдсан, халдваргүйтгэл хийлгээгүй нь халдварт өвчнийг дамжуулах хүчин зүйл, эрсдлийг нэмэгдүүлсэн байна.
- УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажилчид /тогооч, бэлтгэгч нар/ гэдэсний халдварт өвчнөөр хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцож байсан нь халдварын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
8 replies on ““Singapore school of Mongolia” сургуульд гарсан хоолны хордлогын шинжилгээний хариу гарчээ”
cheap amoxil pills – combamoxi.com amoxicillin without prescription
buy forcan without prescription – https://gpdifluca.com/ forcan pills
Основными элементами ОЗДС являются станции мониторинга, приманки, отравление и ловушки. Станции мониторинга представляют собой устройства, оснащенные сенсорами, которые регистрируют наличие грызунов и передают информацию на контрольно-управляющий центр. Приманки, содержащие отравляющий препарат, размещаются в специальных устройствах, предотвращающих доступ к ним людей и домашних животных. Ловушки предназначены для захвата живых грызунов, что позволяет провести дополнительное исследование на предмет определения видов и популяции грызунов в конкретном объекте.
order cenforce 50mg generic – cenforce pills order cenforce without prescription
cialis tubs – online cialis prescription cialis for sale over the counter
Right now it looks like Expression Engine is the best blogging platform available right now. (from what I’ve read) Is that what you are using on your blog?
cialis manufacturer coupon free trial – cialis directions cialis daily side effects
order zantac 150mg pills – cheap zantac 150mg ranitidine 300mg tablet