Categories
мэдээ нийгэм

Шатахуун түгээх станц дээрэмдсэн бүлэг этгээдийг шүүнэ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцад халдаж, түгээгчдийн биед халдсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд гарсан. Энэхүү хэргийг мөрдөн байцаалт дуусчээ. Прокурор хянаад хэргийг Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулахад, сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн дагуу буюу бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх хэргийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Уг хэрэгт сэжиглэгдсэн гурван залуу Улаанбаатар хотын харьяат аж. Тэд түгээгчдийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөнгө эд зүйлийг нь авах зорилгоор нүүр хэсгээ халхлан халдсан юм. Улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдээд хэргийн газраас зугтсан. Тэгвэл энэхүү хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавьж улмаар энэ сарын 17-ны өдөр 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *