Categories
гадаад мэдээ

Шанхайн гаалиар их хэмжээний усны булгын арьс гаргахыг завджээ

Шанхай хотын гаалиар хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан 81633 ширхэг усны булгын арьсыг хурааж, тус хэрэгт холбоотой байж болох 13 сэжигтнийг баривчилсан байна.

Сэжигтнүүдийн ярьж буйгаар тэд долоодугаар сараас хойш 30 гаруй тонн усны булгын арьсыг хил давуулсан аж. Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар Хятад улсад сүүлийн жилүүдэд үнэт арьсны зах зээл ихээхэн ашиг олж байгаа бөгөөд түүнийг дагаад импортын татварын хэмжээ нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан их хэмжээний татвараас зайлсхийсэн хууль бус тээвэрлэлт нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *