Categories
мэдээ нийгэм

Сэкиваке Митакэүми 7 даваатай башёг ганцаараа тэргүүлж явна

Токио хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Эндо/М-3/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Сэкиваке Митакэүмитэй барилдаж түүнд ёрикири ойчиж 2 унаатай болсон бол Митакэүми ганцаараа 7 даваатай башёг тэргүүлж эхэллээ.

Энэ өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар4 даваа, 3 унаатай болсон бол Кирибаяама 1 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Хокүтофүжи /М-4/, Ура /М-2/-тай учраа таарч түүнд ошидаши мэхээр унаснаар тэр 4 унаатай болсон бол Ура 3 даваатай явна.

Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Такарафүжи /М-5/-тэй хүч үзэж түүнд хикиотоши мэхээр унаж, 3 даваа, 4 унаатай боллоо.

Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Чиёонокүни /М-9/-тэй барилдан түүнийг шитатэнагe мэхээр давснаар4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Озэки Шодай, Окиноүми /М-4/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаатай боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *