Categories
мэдээ спорт

С.Тулга сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр анхны гавьяат дасгалжуулагч болов

Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулгад Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.

Монголын сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр дэлхийд амжилтаараа танигдах болсон нь С.Тулгын хөдөлмөр зүтгэлийн үр шим ихээхэн шингэсэн билээ. Улаанбаатар хотноо 1981 онд төрсөн С.Тулга бага наснаасаа дасгалжуулагч Дэмбэрэл багшийн шавь болж сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, улмаар 1998 онд Улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болон 2002 оны Улсын Залуучуудын АШТ-ий алтан медаль тус тус хүртэж МУИС-ийн шигшээ багт тоглож байсан юм.

Улмаар 2005 онд “Лидер” багтаа тоглож, Лигийн аварга болжээ. Тэрбээр 2004 онд “TLG-13” Төрийн бус байгууллагыг байгуулан, тамирчдаа багаас нь бэлтгэн хичээлүүлж, “Спрайт” лигийг зохион байгуулан үндэсний сагсан бөмбөгийн хөгжлийн түүхэнд бичигдэх амжилтыг гаргаж чадсан гэж спортынхондоо үнэлэгддэг. Өнөөдөр Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ баг Токиогийн олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчихаад байгаа бол эрэгтэй багийн хувьд энэ хүндтэй эрхийг авах боломж нээлттэй байгаа нь С.Тулга багшийн зорьсон, хэрэгжүүлсэн ажлын үр дүн гэж болно.

Ийнхүү багийн спортоор дэлхийд танигдах амжилтыг үзүүлээд байгаа 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчдын амжилтыг үнэлж, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр анхны гавьяат дасгалжуулагч төрж байна.

Монголын сагсан бөмбөгчдийн хувьд С.Тулга 3 дахь /Ц.Цэвэрбал, Б.Дамба/ гавьяат дасгалжуулагч болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *