Categories
мэдээ нийгэм

С.Адъяасүрэн: Энэ жил 443 мянган автомашин хөдөлгөөнд оролцож 0 зогсох магадлалтай гэсэн тооцоо гарсан DNN.mn

Замын хөдөлгөөний шинэ дүрэм 11 сараас мөрдөгдөнө | Mand.mn

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрээр “Манай хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даац улам бүр хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа болон импортоор орж ирсэн тээврийн хэсэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдаж байгаа нь бага байна. Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давсан. Зорчилтын хурд 8.7 км/цаг болж ачаалал ихэсч байна.

Өнгөрсөн жилийн мөн үед буюу ЭЕШ-ын хоёрдугаар ээлжийн шалгалтын үед амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор хязгаарлаж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн эрчим өсчихсөн, 418 мянган автомашин хөдөлгөөнд оролцох тооцоо байсан бол энэ жил 443 мянган автомашин зорчих тооцоо гарч, 8-аас доош км/цагийн хурдтай болж, 0 зогсох тооцоо судалгаа гарсан” гэв.

Тээврийн Цагдаагийн Албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Хичээл эхлэх үед замын хөдөлгөөний ачааллын хүндрэлийн асуудал бидэнд тохиолддог. Өөрөөр хэлбэл жил бүрийн наймдугаар сарын 15-наас хойш замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг.

2019 онд буюу цар тахлын өмнөх жилд хөдөө орон нутгаас нийслэлд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл 91000 орчим байв. Энэ жилийн хувьд 100000 гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд нэмэгдэх нь.

Тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчил нэмэгддэг. Тиймээс гудамж талбайд замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлсэн байдлаар ажиллуулна. Улаанбаатар хотод энгийн өдрүүдэд 430000 орчим тээврийн хэрэгсэл байдаг. Үүн дээр орон нутгаас 100000 орчим тээврийн хэрэгсэл нэмэгдэхээр хичээлийн хэрэгслийн худалдаа, Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, 3, 4 дүгээр хорооллыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдэж, хүндрэл үүсдэг” гэв.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2022 он гарснаас хойш 58 мянган тээврийн хэрэгсэл нэмж Монгол Улсад бүртгэгдсэн. Үүний 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Жид тутамд 70-80 мянган тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод бүртгэж, улсын дугаар олгодог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1.3 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 640 орчим мянга нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 100 орчим мянга нь ямар нэг шалтгаанаар хөдөлгөөнд оролцдоггүй гэж үзвэл үндсэндээ хагас сая тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна.

Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр замын хүрэлцээ дутмаг болдог. Энэ жилийн хувьд шинээр зам тавих, зам засах ажлууд харьцангуй эрт эхэлж, эрт дууссан. Наймдугаар сарын 25-аас хойш хаалттай зам бараг байхгүй. Өнгөрсөн жил Зайсангийн чиглэлийн замд л гэхэд дулааны шугамын засвар орсон байснаас замын ачаалал өндөр байсан. Энэ ачаалал үүсгэхээр засварын ажил байхгүй” гэсэн юм.

facebook sharing button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *