Жараахай нутагшуулах ажлыг ХААИС-ын баг сумын байгаль орчин хамгаалах тасаг, Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын газрын алба хаагч, сумын иргэд, ААН-ийн оролцоотойгоор хийсэн байна.
ХААИС-ийн Загас судлал, үржүүлгийн төвийн 2025 онд гүйцэтгэсэн загас үржүүлгийн хээрийн судалгааны ажил амжилттай явагдаж, нөхөн сэргээхээр төлөвлөсөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 1-р багийн нутаг Дээд Цагааннуур-Шишгэд голын бэлчирт 115 мянган тул загасны жараахай , Ренчинлхүмбэ сумын 2-р багийн нутаг Тэнгис- Шишгэдийн бэлчирт 60 мянга гаруй зэвэг, хадран загасны жараахайг тус тус нутагшуулжээ.
Нийт 175 мянган түрс авч 98,5 хувьтай бойжуулсан байна. Үүнд:
- Тулын 115 мянга
- Зэвэгийн 40 мянга
- Хадрангийн 20 мянга
Тулын жарамгай 1 бүр нь байгаль орчны үнэлгээгээр 408 мянган төгрөг байдаг бөгөөд 115 мянган ширхэг жарамгайн нийт үнэлгээ 46 тэрбум 920 сая төгрөг болох аж.
One reply on “Рэнчинлхүмбэ сумын Тэнгис Шишгэдийн бэлчирт 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ”
Эдгээр жараахайнууд урсгал усанд бойжиж чадах уу аль эсвэл тогтмол нуурын усанд тавьж үржүүлдэг юм уу сонирхож бнаа,аймагийн ойролцоо нууранд үржүүлж болох уу?ХАРИУ ӨГЧ ТУСЛААЧ !!!!