Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1. Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл (”Баялагтаа эзэн Монгол” зорилтыг ханган хэрэгжүүлэх тухай)-ийг хэлэлцэнэ

2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ЗГ-т гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам батлах тухай ЗГ-ын тогтоолын төсөл

3. Төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатган аудитын дүгнэлт зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай ЗГ-ын тогтоолын төсөл

4. Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай ЗГ-ын тогтоолын төсөл

5. Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

6. ЗГХЭГ-ын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай ЗГ-ын тогтоолын төсөл

7. Бусад асуудал

8. Экспортын нүүрс тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар