Categories
story-news

Н.Туяа: Татварын системийн авлигажсан загвараас эдийн засаг, бүтээмжийг дэмжсэн загварт шилжих шаардлагатай

Н.Туяа: Татварын системийн авлигажсан загвараас эдийн засаг, бүтээмжийг дэмжсэн загварт шилжих шаардлагатай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Гурван супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2024 оны долдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 49,740,202 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 45,076
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,393
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 44
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 58
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 4
  • 8 орон таарсан: 3 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 1069 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 126 чиглэлд 1069 автобус иргэдэд үйлчилж байна.

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны тоог 110-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

 

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

М.Нарантуяа-Нара: Хууль, дүрэм зөрчөөгүй, харилцаа, хандлагын асуудал бол бий DNN.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас дараах тодруулгыг авлаа.


-Ёс зүй, дэгийн байнгын хорооноос тантай холбоотой асуудлаар Ажлын хэсэг гарсан байна. Та сая уулзаад гарч ирэх шиг боллоо. Ямар зүйл яригдсан бэ?

-Тийм, сая Ажлын хэсэгтэй хуралдаад зөвлөгөө, тусламж аваад гарч ирлээ.

-Та өөрийгөө хууль зөрчсөн гэж үзэж байна уу?

-Энэ УИХ-д миний бие Их хурлын нэр хүндэд барцад дагуулсан гишүүн болж байх шиг байна. Өнгөрсөн удаад болсон хурлуудыаас нэгийг нь би тасалсан. Үүндээ уучлал хүсч байна. Нөгөө талдаа хоцроод ирсэн байхад тасалсан гэж бүртгэсэн нь буруу шүү дээ.

Учир нь би тэр хуралд суугаад санал хураалтад оролцоод явсан. Намайг өнөөдөр гудамжнаас орж ирсэн гишүүн гэж их ярьж байна. Би ч хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэхээр иргэд бид гудамжинд амьдарч байгаа нь үнэн. Миний хувьд хууль эрх зүйн ажил хийсэн, төрийн албанд ажилласан, нам эвслийн ажил хийж байсан туршлагагүй учраас надад дутагдалтай зүйлүүд байна. Дээрээс нь олон нийттэй харилцахдаа элдэв доромжлолд шууд хариулчихдаг муу зантай. Гэхдээ үүнийгээ татъя гэж бодоод явж байгаа. Алддаггүй хүн гэж байхгүй. УИХ-ын гишүүн, эхнэр, хүүхэд нь болж төрөөгүй болохоор энэ талаар ямар ч туршлага алга. Би одоогоор үнэхээр цоо шинэ байна. Гадаад руу явах тухай асуудлыг дутуу судалсан байна лээ. Гэхдээ хууль дүрэм зөрчсөн асуудал байхгүй. Харин харилцаа, хандлагын асуудал бол бий.

-Шинээр УИХ-д сонгогдсон гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулдаг. Та түүнд нь суусан уу?

-Шинээр гишүүн болсон хүмүүст зориулсан сургалт болох үеэр би яг өвчтэй байж таарсан. Мөн гэнэтийн хурал, сургалт зохион байгуулагдаж байна шүү дээ. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил л олны нүдэн дээр ил амьдарч байна. Цаашид үг, үйлдэл дээрээ анхаарч байна аа.

-Ажлын хэсгийн хурал дээр өөр ямар асуудал яригдсан бэ. Сурталчилгаа явуулсан нь хууль зөрчсөн гэсэн байсан шүү дээ?

-Тамгын газрын эрх, үүрэг гэж хуулиараа бий. Гэвч байнгын хорооноос, надад ирээгүй бичиг олон нийтийн сүлжээнд ил болсон байсан. Намайг сошиалд давхар ажил хийлээ гэсэн мөртлөө тухайн бичиг нь цахим орчинд тархчихсан.

-Та дахиж сурталчилгааны лайв хийх үү?

-Мөнхтөрийн Нарантуяа-Нара гэсэн фэйсбүүк хаягаар би өөрөө арилжаа, сурталчилгааны зүйл хийхгүй. Манай гэр бүлийн хүн авч явна. Харин би өөрийнхөө ажил, албаны бүх зүйлээ Иргэний зоригтой Нара гэсэн хаягаар явуулна гэж мэдээлсэн. Сая бол үнэхээр хүн чанарын асуудал гарсан. Өмсөөд явж байгаа хувцсаа харуулаад найздаа туслахад юу нь болохгүй байх вэ гэж бодсон маань ийм том алдаа болж байна. Ер нь дахиж ийм арилжааны лайв хийх ёсгүй юм байна.

-Байнгын хорооноос сануулах, цалингийн хувь хасах зэрэг хариуцлага тооцвол та хүлээн зөвшөөрөх үү?

-Ёс зүй, дэгийн байнгын хорооноос эцэслэн шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

-Таны хувьд мэргэжлийн зөвлөхүүд дэргэдээ ажиллуулна гэж байсан. Зөвлөхүүдээ томилсон уу?

-Яг одоо сонгон шалгаруулж авч л байна. Одоогийн байдлаар хоёр зөвлөхтэй болсон байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж хайрцагт хийж байна DNN.mn

Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж хайрцагт хийж байна.

Энэ талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газар “Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна. Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тастах нь хууль бус үйлдэл юм.

Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна.

Түүнчлэн хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байгаа” гэв.

Categories
гадаад мэдээ

Азербайжан ба Путин DNN.mn

“BBC”-ийн “Украинд тусалдаг найзындаа хийж буй Путины Баку дахь айлчлал” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Азербайжанд хийж буй Владимир Путины айлчлалд хүн бүр таатай хандахгүй байна. Энэ нь түүхэн дурсамж болон Украины дайнтай холбоотой юм. Гэвч Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев Путиныг бүр гэр бүлийн хүрээнд хүлээн авч, Украины төлөө байлдаж байгаа азербайжанчуудаар бахархаж байсан засгийн газрыг дэмжигч хэвлэлүүд одоо Путиныг магтаж байна.

“Russia Today” агентлаг “Оросын ерөнхийлөгч амиа алдагсдын мөнхийн гал бүхий дурсгалын хөшөөнд цэцэг өргөв” гэж мэдээлсэнд Азербайжаны нэгэн блогчин эгдүүцэн “Оросын суртал ухуулгын машин армийнх нь гарт амиа алдсан хүмүүсийг оршуулсан гудамжийг ч нэрлэж чадахгүй байна” гэж эсэргүүцэл тараажээ. Путин 1990 оны нэгдүгээр сард азербайжанчуудын тусгаар тогтнолын төлөөх жагсаалыг Зөвлөлтийн арми цэрэг зэвсэг, танкаар тараахад амь үрэгдсэн иргэдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн юм. Энэ үйл явдлыг Бакуд “Хар нэгдүгээр сар” гэж нэрлэдэг бөгөөд үндсэрхэг үзэлтнүүд Орост дургүйцэх шалтгаан болгон дурсаж байдаг юм. Тухайн үед зуу гаруй азербайжан иргэн амь үрэгдсэн бөгөөд Оросын суртал ухуулагчдын нэвтрүүлсэн сурвалжлагын сүүлийн секундэд Оросын удирдагчийн ар талд эгнүүлсэн булшнууд харагдаж байв.

Путиныг Баку хотын иргэд гудамжинд Оросын далбаа барин угтаагүй ч Азербайжан Орос эсвэл Путины эсрэг хандлагатай гэж хэлж болохгүй. Учир нь энэ нь өөрөө тун ч төвөгтэй асуудал юм.

Өнгөрсөн 2022 онд Орос Украиныг эзлэн түрэмгийлж эхлэх үед Бакуд Украиныг дэмжсэн том эсэргүүцлийн жагсаал болж байсан. Энэ нь ганц хүн эсэргүүцлээ илэрхийлэхэд цагдаа нар баривчилдаг, ямар ч жагсаал цуглааныг хатуухан дардаг Азербайжаны хувьд сонин зүйл болсон юм. Энэ удаа цагдаа нар уг жагсаалд төдийгүй жагсагчид Оросын Элчин сайдын яаманд очиж эсэргүүцлээ илэрхийлэхэд огт саад бололгүй холоос хараад зогсож байсан билээ. Энэ үед дайны талаар Азербайжаны төр, засаг албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Украинд хүмүүнлэгийн тусламж илгээж, Азербайжаны хэвлэлүүд “Украины талд азербайжанчууд тулалдаж байна” гэж бахархан мэдээлж байв. Үнэхээр азербайжаны сайн дурынхан “Айдар”, “Гүржийн батальон” болон бусад ангиудад байлдаж байгаа бөгөөд зарим нэг нь бүр Украины баатар цолоор шагнагдсан билээ. Гэхдээ Азербайжаны эдийн засаг Оростой нягт холбоотой учраас Азербайжан улс Украиныг ил тод дэмжиж чадахгүй байна гэж зарим ажиглагчид үзэж байна. Учир нь цар тахал өвчин болон дайны өмнө Азербайжанд амьдралаа дээшлүүлэх ажил хийхээр дор хаяж 10 мянган оросууд ирдэг байсан бол өнөөдөр Азербайжаны улсын Статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн онд л гэхэд 600 мянга гаруй орос иргэн тус улсад орж ирсэн байна. Хамгийн гол нь Азербайжаны ТУХН-ийн орнуудтай хийдэг гадаад худалдааны гуравны хоёрыг буюу 4.4 тэрбум ам.долларыг ОХУ бүрдүүлж байна. Мөн энэ улсаас гаралтай Оросын хэд хэдэн том бизнесмэнүүд Азербайжантай нягт холбоотой ажилладаг. Тухайлбал, Путинтэй шууд утсаар ярьдаг хэмээн өнгөрсөн жил цахим ертөнцийг шуугиулж байсан бизнесмэн Фархад Ахмедов байна. Мөн Азербайжаны ерөнхийлөгчийн охин болон түүний хуучин нөхөр Оросын бизнесмэн Араз Агаларов нарын хүү Эмин Агаларов нь Москва хотын ойролцоох “алдарт” Crocus City Hall-ын эзэн билээ.

Баку хот Ереван, Тбилиси хотуудаас ялгаатай нь олон их дээд сургууль мөн бараг бүх дунд сургуульд орос хэлээр суралцах боломжтой байдаг. Учир нь нийслэлд өндөр цалинтай ажилд орохын тулд орос хэлний мэдлэг ихээхэн шаардлагатай болдог байна.

Иймээс иргэд нь санал зөрөлдөөнтэй байдаг ч Азербайжан бол Путины дайсан биш юм. Иймээс л Украины талд тулалдаж буй цэргүүдээрээ бахархаж байдаг засгийн газрыг дэмжигч хэвлэлүүд өнөөдөр Оросын ерөнхийлөгчийг “Азербайжаны найз” хэмээн халуун дотноор сурталдаж байна.

Оросын ерөнхийлөгч Украиныг дэмжигч найзынхаа гэрт төрийн айлчлал хийж, Азербайжаны ерөнхийлөгчийн эхнэр түүнийг хувийн зочны хувиар угтан авч, дайлж байгаа бол Путин ширээний ард цамцныхаа товчийг та

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 27.800 м.кв талбайд явган хүний зам тохижуулжээ DNN.mn

УБЗАА-наас энэ онд 27,800 м.кв талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар тус ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ онд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг орчимд явган хүний зам шинээр хийж, иргэдэд ээлтэй хот болгохоор зорьж байгаа юм.

Тухайлбал, СХД-ийн Өнөр хорооллын 107, 110 дугаар цэцэрлэг, 81, 86 дугаар сургууль, БЗД-ийн 44 дүгээр сургууль, Амгалан цогцолбор сургууль орчимд хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхээр явган хүний зам хийж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө явган хүний зам тохижуулах ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл есдүгээр сарын 5-нд эхэлнэ DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн 1 дүгээр шатны цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авч цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 103.999 хүүхэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгож, бүртгүүлсэн утасны дугаар руу мессежээр илгээгдэж эхэллээ.

Та хүүхдээ мессежээр илгээгдсэн цэцэрлэгт хамруулах хүсэлтэй байгаа бол 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тухайн цэцэрлэгтээ бүртгэлээ баталгаажуулж, гэрээ байгуулна уу.

Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны цахим бүртгэл И-Монголиагаар дамжуулан 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл явагдана.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно DNN.mn

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдрийн 13:00 цагаас орон даяар шууд явагдана. Үүнд өнгөрөгч долдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулна.

Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулна.

Сугалааны урамшуулалд:

  • Гурван орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • Дөрвөн орон таарвал /40,000-100,000/
  • Таван орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • Зургаан орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • Долоон орон таарвал /500,000- 10 сая төгрөг/
  • Найман орон таарвал /5-30 сая төгрөг/
Categories
мэдээ нийгэм цаг-үе

11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан.

Товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдахаар тусгагдсан.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол охидыг анхны бэлгийн харьцаанд орохоос өмнө хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакцинд хамруулах юм.

Монгол Улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Нийт оношлогдсон хорт хавдрын 5.9 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

May be a graphic of text