Categories
мэдээ нийгэм

​Орон байрны хулгай их байна гэв

Холбоотой Зураг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Аман хуур хотхоны .. тоотод энэ сарын 23-ны 03:40 цагийн орчим гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад тус хороонд суух С /эм.24н/-ын “Iphone-6 S” гар утсыг хамт архи уусан гэх БГД-1 хороонд суух М /эр.27н/ нь хулгайлсан байжээ. Мөн Баянзүрх дүүрэг ”Жанжины … тоотод энэ сарын 23-ны 07:30-14:00 цагийн хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгахад СБД-3 хороонд суух Н /эм.50н/-ийн 4 м урттай барилгын фасадны хөнгөн цагаан хүрээ 44 ширхэгийг БЗД-12 хороонд суух Ч /эр.38н/ гэгч хулгайлсныг илрүүлжээ. Түүнлэн ЧД-19 Доод салхит … тоотод энэ сарын 22- 23-ны 17:30 цагийн хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгахад: ЧД-19 хороонд суух Б /эр.37н/-ын өвлийн сууцны вакум цонхыг түлхэж “Lenova”/14инч/ зөөврийн компьютер, “Sony” зургийн аппарат, индүү зэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъят Х /эр.41н/ нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хулгайлсаныг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *