Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын Моно жүжгийн фестивал болно

Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс “Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016” Олон улсын Моно жүжгийн фестивалийг энэ сарын 15-19-нд УДЭТ, Монголын хүүхэлдэй театрт зохион байгуулах болжээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд Олон улсын Моно жүгийн фестивалийн гранпри шагналт УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна” жүжгээ олны хүртээл болгох аж. Мөн Оросын Наталъя Носова “Би Нохой”, Польшийн жүжигчин Виолета Комар “Дива”, Армены Арам Ховханнисян “Үзэсгэлэнт Ара”, Английн Кэрил Свивт “Өгүүлэгч” уран бүтээлээрээ оролцох юм байна.

Энэхүү арга хэмжээг НЗДТГ, УДЭТ, Хүүхэлдэйн Театр, СУИС, Sound of Mongolia хамтран зохион байгуулах аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *