Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн зарлага өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний найман сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.4 (11.0 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 164.0 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 150.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 35.8 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 0.8 (3.0 хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 139.5 (14.7 хувь) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 36.8 (43.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 164.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.7 (11.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 121.9 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 28.3 (16.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны наймдугаар сард 183.2 тэрбум төгрөг, зарлага 178.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 10.3 (5.9 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 14.3 (8.7 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний найман сард 186.5 мянган хүнд 95.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 40.0 (17.7 хувь) мянгаар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 4.9 (4.8 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны эхний 8 сард 57.0 мянган хүнд 61.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 106 (0.2 хувь) хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 5.5 (9.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 оны эхний 8 сард 371.6 мянган хүн хамрагдсаны 71.4 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 23.2 хувь нь ахмад настан, 4.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0.6 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 67.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.4 (6.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Энэ оны эхний найман сард 18 хүртэлх насны 897.6 мянган хүүхдэд 130.7 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *