Categories
мэдээ нийгэм

Н.Зоригтын хул морь 2015 оны шилдэг хүлгээр шалгарлаа

ММСУХ-ноос жил бүр уламжлал болгон гаргадаг чансаа өндөр эхний таван их насны морийг танилцуулъя.

1. ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын айргийн тав, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Н.Зоригтын хул морь есөн оноогоор энэ оны хамгийн өндөр чансаатай мориор нэрлэгдлээ.
2. ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын түрүү, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, “Төвийн бүсийн хурд-2015″ уралдааны түрүү, Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы цавьдар халзан найман оноотой.

3. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн гурав, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, “Төвийн бүсийн хурд-2015” уралдааны айргийн тавд хурдалсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын шарга, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн тавд хурдалсан Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн халтар. Ах, дүү залуугийн морь долоон оноотойгоор гуравдугаарт бичигдэв.

4. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын түрүү, Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын манлай уяач Б.Буяннэмэхийн хээр халзан, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын аман хүзүү, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн тавд хурдалсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, О.Чимэддоржийн хул, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн гурав “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Д.Төртогтохын халиун зургаан оноотой.

5. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын аман хүзүүнд хурдалсан Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн тавд хурдалсан Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул А.Батбаатарын саарал, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү, Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы хар, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны түрүү, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул П.Амгаланбаатарын хээр, “Увс хурд-2015” баруун бүсийн уралдааны түрүү, Төв аймгийн Жаргалант сумын уугуул Б.Гантөмөрийн сартай зээрд, “Хутагтын хурд-2015” говийн бүсийн хаврын уралдааны түрүү, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул С.Төгөлдөрийн буурал, Сэлэнгэ хурд-2015” хангайн хаврын бүсийн уралдааны түрүү, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Х.Баттулгын бор, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны түрүү, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Бадраагийн төвгөр саарал тус бүр дөрвөн оноотойгоор айргийн тавд нэрээ мөнхөллөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *