Categories
мэдээ нийгэм

Мөс цөмөрсний улмаас гурван хүн амиа алдлаа

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон багийн Ар хилт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт58 км-т Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат 3 иргэн өчигдөр мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алджээ.

Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч өчигдөр очсон бөгөөд осол болсон газар давхар мөстсөн, нар шингэсэн тул аврах ажиллагааг өнөөдөр өглөөний 08 цаг 20 минутад эхлүүлж 3 иргэний цогцсыг гарган авсан байна.

Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт 1 метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Одоогоор осол болсон газрын мөсийг 20 метр гудамжилж автомашиныг гаргахаар ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *