Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн багш нар шаардлагыг хүлээж авахгүй бол ажил хаяна гэв

МУИС-ийн багш нар ажил хаях шийдвэрт хүрч магадгүй байгаа тухайгаа хэвлэлийн хурал хийж мэдээллээ. Тодруулбал, тус сургуулийн Үйлдвэрчний хэвлэл хороо, МУИС-ийн багш нарын холбооноос МУИС-ийн удирдлагуудад шаардлага хүргүүлж, ирэх гуравдугаар сарын 6-ны өдрийн дотор шаардлагыг шийдвэрлэхгүй бол ажил хаях гэнэ.

Учир нь өнгөрсөн хугацаанд боловсролын салбарыг шинэчлэхээр болж, улмаар олон төрлийн бодлого хэрэгжүүлсэн нь сургалтын чанар муудах, хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн. Үүнд сургуулийн удирдлагууд буруутай гэж багш нар үзэж байгаа юм байна. Тиймээс салбарын яам, Засгийн газарт шаардлага хүргүүлж, МУИС-ийн удирдлагуудыг нэн даруй шинэчилж өгөхийг шаарджээ. Хэрэв ажил хаялт болсон тохиолдолд оюутнуудыг хохироохгүй байдлаар, хичээлийн нөхөх төлөвлөгөө боловсруулж байгаа гэж багш нарын холбооны зүгээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *