Өчигдөр Монгол-Япон эмнэлэгт “ковид19”-ийн өвчтөн хүлээн авч эхэлжээ. Тус эмнэлэг 74 ор бэлтгэж хүндэвтэр, хүнд хүмүүсийг авах бөгөөд одоогоор 30 гаруй хүнийг хүлээн авч эмчилгээг эхлүүлсэн байна.
Мөн АШУҮИС-ийн оюутны байранд 450 орчим хүн авах бэлтгэл ажлын явцыг шалгах чиглэлийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өгчээ.
Түүнчлэн ахмадын эмнэлэгт 100 ор гаргаж коронавирусийн халдварт өвчтөн авахаар болжээ. Тус эмнэлэг хүчилтөрөгчийн хангамжтай зургаан ор бэлдсэн байна. Нэмж дөврөн ор бэлтгэхийг үүрэг болгож шаардлагатай зардлыг шийджээ.