Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын өнөөдөр тохиож байна. Анх 1922 оны энэ өдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.

Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болгон зохион байгуулжээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус газрыг Онцгой байдлын ерөнхий газрын бүтцэд нэгтгэсэн түүхтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *